Олимпийн гудамжны замын шинэчлэлийн ажил ийм болжээ   2 comments

Хагас жилийн өмнө буюу 5-8-р саруудад засаж шинэчлэгдсэн Олимпийн гудамжны зам өнгөрсөн зуны хэд хэдэн удаагийн борооноор энд тэндгүй ус тогтсоноор жолооч, явган зорчигчдын шүүмжлэлийн бай болж олны анхааралд дахин өртсөн билээ.

Уг зам 2013 оны 10-р сард ямар байгааг харуулья.

IMG_3528

Үргэлжлэлийг дор үзнэ үү. Шинэчлэгдсэн зам Гадаад харилцааны яамны баруун талаас эхэлж байна.

IMG_3530 Замын шугам, тэмдэглэгээ баларч амжаагүй, шинээрээ шахам харагдана.

IMG_3534Замын хучилт эвдрээгүй, толийсон хэвээр харагдлаа. Гэхдээ …

IMG_3537 Анзаарсан уу? Гадаад харилцааны яамны хажуугаас урагш борооны ус зайлуулах нүх, суваг огт харагдсангүй.

IMG_3538 Ямар нэгэн таг харагдлаа. Энэ мөн үү?

IMG_3539 Ойртож харваас ус зайлуулахтай ямар ч холбоогүй нь илт. Яагаад гэвэл бин битүү.

IMG_3548 Дахиад зуу гаруй метрт ус зайлуулахад зориулсан суваг, шуудуу харагдахгүй хэвээр байлаа.

IMG_3555 Япон улсын ЭСЯ руу эргэдэг уулзвар хүртэл бас л алга.

IMG_3565 Харин энэ уулзварыг өнгөрөөд анхны худаг тааралдав.

IMG_3568 Дараачийн дараачийн худгууд үргэлжлэв.

IMG_3581 Зарим худгийг хэн нэгэн ухаж төнхөн хэсэг шороо гаргажээ. Цэвэрлэж байгаа хэрэг болов уу…

IMG_3583 Тийм байна. Хэдэн ажилчин худгуудыг нэгжин цэвэрлэж байхтай тааралдав. Очиж ярилцвал, энэ замыг тавьсан “Экспресс зам” компанийн ажилчид юм байна.

IMG_3585Дараачийн худаг…

IMG_3617 Замын нөгөө талаас худгууд ингэж харагдана. 

IMG_3597 Замын хажууг анзаарвал, зүлэгтэй хэсгийг нүхтэй хавтангаар хучжээ. Энэ эвдэрхий дутуу үлдээсэн, эсвэл эвдэрсний алин болохыг бүү мэд.

IMG_3598 Дараачийн худаг…  

IMG_3599 Тоолоход, замын баруун хажуугаар нийт нийт 10 гаруй ус зайлуулах худаг үргэлжлэв.

IMG_3603 Замын шинэчлэл замын цагдаагийн газрын харалдаа уулзвар хүрээд дуусч байна.   

IMG_3607 Буцаж эргэхэд Замын цагдаагийн газрын уулзвараас Гадаад харилцааны яам хүртэлх замын харагдах байдал

IMG_3610 Энд өөр буюу сараалжин худгуудыг гаргажээ.

IMG_3613

IMG_3614 IMG_3626 Нийтдээ 10 гаруй сараалжин худгуудыг тоолов.  

IMG_3629IMG_3632 Замын хажууг хавтангаар хучихдаа учир нь ойлгогдох төмөр хоолойн үзүүрийг үлдээжээ.   

IMG_3637

IMG_3638 Замын тэн хагасаас дахиад нэг ч худаггүй толийсон зам үргэлжиллээ.

IMG_3640IMG_3642IMG_3644Энэ хэсэгт ус зайлуулах суваг, шуудуу байхгүй…

2 responses to “Олимпийн гудамжны замын шинэчлэлийн ажил ийм болжээ

Subscribe to comments with RSS.

  1. чиглүүлэгч хавтангуудыг зам руу хэт тулгаж хийсэн байгаа нь ХБИ жоохон л хазгай гишгэвэл машин замруу орж, осолд аваарт өртөхөөр байна.

  2. хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хавтанг аль болох авто замаас зайтай хийх хэрэгтэй юм.

Сэтгэгдэл бичих