Мониторингийн тухай   Leave a comment

“Худалдан авах ажиллагааны түншлэл” ТББ-аас Дэлхийн банкны санхүүжилтээр 2013 онд автозамын худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалт, гэрээ болон хэрэгжилт, үр дүнг хамарсан мониторингийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Улаанбаатар хотын иргэний нийгмийн байгууллагуудаас улсын бүртгэл, ажилласан туршлага, мэргэжилтний чадавхи, ашиг сонирхлын зөрчил, санхүүгийн чадавхи зэргийг харгалзан сонгон авч багийн зохион байгуулалтаар ажиллана.

Нийслэл Улаанбаатар хотод “Ил тод байдал сан” ТББ мониторингийн үйл ажиллагааг зохицуулж, ”Хязгааргүй хөдөлгөөн” ХХК зөвлөгөө үзүүлнэ. Бид нийслэл Улаанбаатар хотод хийгдэж байгаа авто замын худалдан авах ажиллагаанаас хэд хэдийг сонгон авч ажиллаж байна.

Мониторингийн үр дүнд цаашид авто замын салбарт иргэний нийгмийн зүгээс мониторинг хийх суурь нөхцлийг зөв зохистой аргазүйг туршиж бий болгох замаар иргэд, зам хэрэглэгчдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Posted Есдүгээр сар 3, 2013 by ИТХ

Сэтгэгдэл бичих